Хүүхдүүдэд зориулсан эрсдэлийн онлайн хичээл
Жилд 40,000 гаруй хүүхэд гэнэтийн осолд өртөж байна.
Энэ аймшигтай их эрсдэлийг бууруулах нь зөвхөн төр засгийн төдийгүй, эцэг эх та бидний үүрэг. Бидний хүүхдүүд эрсдэлийг таньдаг, мэддэг, тойрч гарч, удирдаж чаддаг боловсролтой байх ёстой.
Хүүхдүүдээ эрсдэлийн боловсролтой болгохыг хүсэж байгаа боловч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу? Мандал Эрсдэлийн Сургууль танд туслах болно.
4-12 насны хүүхдүүдэд зориулсан эрсдэлийн хичээл
Бага насны хүүхдүүдэд хамгийн түгээмэл тохиолддог эрсдэлүүдийн талаар системтэй, хялбар ойлголт өгөх 9 онлайн хичээлийг алгасалгүй үзээрэй.
Цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломж
Энэхүү хичээлд хамрагдсанаар хүүхдүүд эрсдэлийн боловсролтой болохын зэрэгцээ ээж аавтайгаа цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой.
Хичээлээ дуусгаад батламжаа аваарай
Бүх хичээлүүдээ үзэж дуусгасны дараа хүүхдүүд "Мандал Эрсдэлийн Сургууль"-ийн тусгай батламжийг гардан авна.
Бүртгүүлээд бүх хичээлдээ ҮНЭГҮЙ хамрагдаарай.
Өдөрт ердөө 2 минутыг Эрсдэлийн сургуулийн онлайн хичээлд хамрагдахад зарцуулж, хүүхдээ эрсдэлийн боловсролтой болгоорой.