Жилд 40,000 гаруй хүүхэд гэнэтийн осолд өртөж байна.
Энэ аймшигтай их эрсдэлийг бууруулах нь зөвхөн төр засгийн төдийгүй, эцэг эх та бидний үүрэг. Бидний хүүхдүүд эрсдэлийг таньдаг, мэддэг, тойрч гарч, удирдаж чаддаг боловсролтой байх ёстой.
Эрсдэлийн сургуулийн видео хичээлд хамрагдаж, хүүхдээ эрсдэлийн мэдлэгтэй болгоорой.
"Мандал Эрсдэлийн Сургууль" хүүхдүүдэд хамгийн түгээмэл тохиолддог эрсдэлүүдийн талаар системтэй, хялбар ойлголт өгөх 9 видео хичээлийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хичээлд хамрагдсанаар хүүхдүүд эрсдэлийн талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ ээж аавтайгаа цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой. Бүх хичээлүүдээ үзэж дуусгасны дараа хүүхдүүд "Мандал Эрсдэлийн Сургууль"-ийн тусгай батламжийг гардан авна.
Эрсдэл гарцаагүй
Хүүхдүүд маань яг одоо тригонометрийн хичээл үзэж байна. Тэд ирээдүйн амьдралдаа дахиж хэзээ ч тригонометртой нүүр тулахгүй байх магадлал нь бодитой юм.
Харин хүүхдүүд маань ирээдүйд, амьдралынхаа туршид эрсдэлтэй нүүр тулах болно. Гэхдээ харамсалтай нь тэдэнд эрсдэлийн хичээл ордоггүй. Гэтэл эрсдэл (risk, риск) бол гарцаагүй.
Бид хүүхдүүдээ амжилттай, бүтээлтэй, аз жаргалтай хүн болоосой гэж хүсдэг. Амжилттай бизнесмэн, амжилттай инженер, шилдэг удирдагч болохын тулд заавал эрсдэлтэй нүүр тулах хэрэгтэй болно.
Mandal Risk School
Эцэг эхчүүд зөвхөн "Болохгүй" гэдэг үгээр хүүхдүүдээ эрсдэлээс сэргийлэх боломжгүй. Тэдэнд системтэй мэдлэг хэрэгтэй. Харин энэхүү системтэй мэдлэгийг хамгийн хялбар аргаар авах боломжийг танд Mandal Risk School платформ олгох болно.
7 хоног бүр шинэ хичээл нэмэгдэх учраас та бүртгүүлж, мэдээллээс битгий хоцроорой.