Үйлчилгээний нөхцөл

Веб сайт Үйлчилгээний нөхцөл нь (Цаашид ‘Үйлчилгээний нөхцөл’ гэх) хэрэглэгчийн энэхүү сайтын ашиглалтын хэм хэмжээг зохицуулах ба энэхүү сайтыг хэрэглэснээр та энд дурдагдсан “Үйлчилгээний нөхцөл”-ийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрөөгүй бол энэхүү сайтыг ашиглахгүй болохыг анхаарна уу.

Веб сайт эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу ашиглах

Энэхүү веб сайтын нэр болон бусад нийтлэл, хэрэгсэл нь Веб сайт эзэмшигчийн оюуны өмч бөгөөд Веб сайт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дараах нөхцөлөөр ашиглахыг хориглоно.

  1. Дахин нийтлэх, олон нийтэд түгээх /холбогдох линк, холбоосыг нийтлэх, олон нийтэд түгээх орохгүй/

  2. Зарах, давхар лиценз авах,

  3. Засварлах, өөрчлөх, 

  4. Орчуулах, хуулбарлах 

 

Хориглосон нөхцөлүүд

 

Веб сайтын хэвийн үйл ажиллагааг доголдуулах, гэмтээх болон бусад хууль, журмыг зөрчих сэдлээр энэхүү веб сайтыг ашиглахыг хориглоно. 

Веб сайтаас автомат програм болон систем ашиглан дата цуглуулах, хандалт хийхийг хориглоно.

 

Веб сайт эзэмшигчийн хариуцлага

 

Энэхүү веб сайтын Веб сайт эзэмшигч нь дараах нөхцөлүүдэд хариуцлага хүлээхгүй болно.

  1. Веб сайт ашиглахтай холбоотойгоор хэрэглэгч болон гуравдагч этгээдэд үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.

  2. Энэхүү веб сайтын нийтлэл, хэрэгсэл, видео нь хэрэглэгчид эрсдэлийн удирдлагын мэдээлэл өгөх зорилготой ба эдгээр мэдээллүүдийг хэрэглэгч бүрт тохирсон туйлын үнэн, бодитой байлгах тал дээр хариуцлага хүлээхгүй. Мөн энэхүү веб сайтын мэдээллүүд нь мэргэжлийн хувь хүн, байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалын зөвлөмж чиглэлийг орлохгүй учир гэнэтийн аливаа осол, эндэгдлийн үед мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд үндэслэнэ үү.

  3. Веб сайтыг байнгын тогтвортой үйл ажиллагаатай байлгах хариуцлагыг хүлээхгүй болно.

 

Хэрэглэгчийн хүлээх хариуцлага

Хэрэглэгч “Үйлчилгээний нөхцөл”-ийг зөрчсөн тохиолдолд энэхүү веб сайтад хандах эрхийг хаах, Веб сайт эзэмшигч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэж, бий болсон хохирлыг барагдуулах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байна.

Бусад

Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь өөрчлөгдөх боломжтой ба өөрчлөгдсөн цагаас эхлэн хүчинтэй мөрдөгдөнө. Та энэхүү веб сайтыг зөв, хуулийн дагуу ашиглахын тулд “Үйлчилгээний нөхцөл” шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж, танилцаж байна уу.

Нууцлал хадгалах тухай

Энэхүү Нууцлал хадгалах тухай мэдэгдэлд (Цаашид ‘Нууцлалын мэдэгдэл’ гэх) ‘бид’, ‘бидэнд’, ‘манай’ гэж www.mandalschool.mn веб сайт болон хөгжүүлэгч, эзэмшигч “Мандал Даатгал” ХК-ийг хэлнэ. Харин ‘та’ гэж веб сайтад зочилж буй иргэн таныг хэлнэ. Энэхүү Веб сайтын зорилго нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн мэдээлэл, контентыг хүргэх, түгээх юм. Та тус Веб сайтыг өөр зорилгоор ашиглах ёсгүй.

Нууцлалын мэдэгдэлд (манай ашиглалтын нөхцөл (Цаашид ‘Үйлчилгээний нөхцөл’ гэх) болон Веб сайтад орсон бусад бичиг баримтуудын хамт) (1) Веб сайтыг ашиглаж болох нөхцөлүүд, (2) танаас авсан эсвэл таны зүгээс бидэнд өгсөн аливаа хувийн мэдээллийг (таныг ялган таних боломжийг олгох аливаа мэдээлэл тэр дундаа таны нэр, утасны дугаар, имэйл хаяг, эрүүл мэндийн мэдээлэл гэх мэт. Энэхүү Нууцлалын мэдэгдэлд цаашид ‘хувийн мэдээлэл’ гэнэ) ашиглах үндэслэлүүдийг тус тус заана.

Веб сайтыг ашиглаж эхлэхээсээ өмнө энэхүү Нууцлалын мэдэгдэл болон Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншина уу. Веб сайтыг ашиглаж эхэлснээр таныг энэхүү Нууцлалын мэдэгдэл, Үйлчилгээний нөхцөлийг тус тус дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

Хэрэв та Нууцлалын мэдэгдэл болон Үйлчилгээний нөхцөлийн зүйл заалттай санал нийлэхгүй бол Веб сайтыг ашиглахаа түдгэлзэнэ үү.

Веб сайтаар дамжуулан авсан хувийн мэдээллийг зохистой ашиглах, хамгаалах талаар энэхүү Нууцлалын мэдэгдэл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэг хүлээдэг.

Бид танаас дараах хувийн мэдээллийг авч, боловсруулан ажиллаж болно. Үүнд:

  • Веб сайтнаас тогтмол мэдээлэл авахаар бүртгүүлэх үед

  • Веб сайтын санал болгож буй хэрэгсэл, сонжоо, тест, тооцоолуур зэргийг ашиглах үед

  • Веб сайтын санал болгож буй ном, сэтгүүл, гарын авлага зэргийг татаж авах үед

  • Веб сайтад зочилсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд: веб сайтад холбогдсон хэрэглэгчдийн ачаалал, байрлал, веб блогууд болон бусад харилцаа холбооны өгөгдлийн мэдээлэл, таны ашигласан хэрэгслүүд багтана. Ингэхдээ веб күүки ашиглана. Та өөрийн браузерын күүкийг унтрааснаар мэдээлэл цуглуулалтыг хязгаарлаж болно. 

  • Таныг бидэнтэй холбогдсон бол бид тухайн харилцааны бичлэг, тэмдэглэлийг хадгалж болно.

  • Манай веб сайт нь гуравдагч байгууллагуудын контент, холбоосуудыг байршуулахыг зөвшөөрдөг бөгөөд эдгээр холбоосоор дамжин орж, өгсөн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй. 

 

Ай Пи

Ай Пи хаяг болон күүки

Бид таны компьютертой холбоотой мэдээлэл тэр дундаа Ай Пи хаяг, үйлдлийн систем, браузерын төрөл зэргийг системийг удирдах болон бусад зорилгоор цуглуулж болно. Энэ нь манай хэрэглэгчдийн веб сайтын ашиглалт, хэв маягийн талаарх статистикийн мэдээлэл болдог.

Бид мөн нэг ба түүнээс дээш тооны күүки файлыг (таны компьютерын хатуу дискэнд хадгалагдаж буй богино хэмжээний текст бүхий файл) ашиглан таны тус Веб сайтын ашиглалтын талаарх мэдээллийг цуглуулж болно. Күүки нь таны компьютерын хатуу диск рүү шилжсэн мэдээллийг агуулдаг бөгөөд Веб сайтын бүтцийг боловсронгуй болгоход бидэнд тусалдаг. 

Та энэхүү Нууцлалын мэдэгдэл, Веб сайт Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа нь бидний зүгээс дээр дурдсан байдлаар тус Веб сайтад күүки ашиглахыг ойлгож, хүлээн зөвшөөрч буйгаа баталгаажуулж байна.

Харамсалтай нь мэдээллийг интернет, шуудан болон бусад арга хэрэгслээр дамжуулах нь 100% найдвартай биш. Бидний хувьд тус Веб сайтад эсвэл өөр бусад арга хэрэгслийг ашиглан шилжүүлсэн таны мэдээллийн аюулгүй байдалд бүрэн баталгаа өгөх боломжгүй бөгөөд та аливаа мэдээлэл шилжүүлэхдээ эрсдэлээ өөрөө хүлээнэ. Харин таны шилжүүлсэн мэдээллийг бид нэгэнт хүлээн авсан бол таны мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглуулахаас сэргийлэх талаар хатуу чанд журмыг хэрэгжүүлж, аюулгүй байдлын арга хэмжээ авах болно.

 

Мэдээлэл ашиглах

Таны мэдээллийг ашиглах тохиолдлууд

  • Веб сайтын контентыг танд болоод таны ашиглаж буй компьютерт хамгийн үр дүнтэй байдлаар хүргэх;

  • Таны авахыг хүссэн эсвэл таны мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрсний дагуу бидний зүгээс танд хэрэгтэй гэж үзсэн аливаа мэдээлэл, контентыг явуулах; 

  • “Мандал Даатгал” ХК-иас бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хүргэх;

  • Та Веб сайтыг ашиглахдаа энэхүү мэдэгдлийг зөвшөөрсөн бол таныг энэ төрлийн мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрч байна гэж үзнэ.

 

Бусадтай хуваалцах

Таны мэдээллийг бусадтай хуваалцах ба задруулах

Дараах онцгой тохиолдолд бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулж болно. Үүнд:

  • Шүүхийн шийдвэр, хуулиар оногдсон аливаа үүргийг дагаж мөрдөх; 

  • Бидний, таны эсвэл бусдын эрх ашгийг хамгаалах зорилгоор; 

  • Веб сайт эзэмшигчийн өмч хөрөнгийг гуравдагч тал худалдан авч, таны талаарх хувийн мэдээлэл нь тэрхүү шилжиж буй өмч хөрөнгөнд багтсан бол; 

 

Дээр дурдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд бид танд имэйлээр мэдэгдэх болно. 

 

Таны эрх

Мэдээлэл авах, ашиглах

Та ямар ч үед дараах зүйлсийг шаардах эрхтэй. Үүнд:

  • Таны хувийн мэдээллийг боловсруулж байгаа эсэх;

  • Ямар зорилгоор хувийн мэдээллийг боловсруулж байгаа, тэдгээрийн ангилал, хүлээн авагч;

  • Танд хууль, эрх зүйн талаас нөлөөлөх аливаа шийдвэр гарах гэж байгаа тохиолдолд мэдээлэлтэй ажилласан цаад учир шалтгааныг ойлгох, тодруулахад хэрэгцээтэй мэдээлэл;

 

Мэдээллээ устгах

Та хувийн мэдээллээ устгахыг биднээс шаардах, мөн дээр дурдсанчлан шууд маркетингийн зорилгоор таны мэдээллийг боловсруулахыг татгалзах эрхтэй (Эзэмшигч компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа гэх мэт).

Та хувийн мэдээллээ устгуулахыг хүсвэл:

Бидний явуулсан имэйлийн доор байрлах “Unsubscribe” товчийг дарах

Тус Веб сайт нь манай хамтын ажиллагаатай сүлжээ, сурталчилгаа, бусад компаниудын вэб сайт руу нэвтрэх линкийг тухай бүр байрлуулж болно. Хэрэв та эдгээр линкээр нэвтрэх бол тухайн веб сайт нэг бүр тус тусдаа нууцлалын бодлого, Үйлчилгээний нөхцөлтэй бөгөөд бид тухайн бодлого, нөхцөлд ямарваа үүрэг, хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Та тэдгээр веб сайтад аливаа хувийн мэдээллээ оруулахаас өмнө нууцлалын бодлого, Үйлчилгээний нөхцөлтэй нь танилцахыг зөвлөж байна.

Шилжүүлэх

Интернетээр мэдээлэл шилжүүлэх

Интернет нь глобал шинжтэй орчин учраас хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахад интернет ашиглах нь мэдээллийг улс хооронд шилжүүлэх асуудалтай холбогддог. Тийм учраас та Веб сайтаар зочлох, цахим хэлбэрээр бидэнтэй харилцахын тулд бид хувийн мэдээллийг энэ жишгээр боловсруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Би энэхүү Нууцлалын мэдэгдлийг уншиж, танилцсан бөгөөд хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар ойлголт авсан болно. Би энэхүү Нууцлалын мэдэгдэлд заасны дагуу миний хувийн мэдээлэлтэй харьцаж ажиллахыг зөвшөөрч байна.

 

Огноо: 01/15/21