Хүүхдүүд маань яг одоо маш олон төрлийн хичээл үзэж байна. Тэд ирээдүйн амьдралдаа тэдгээрийн заримтай нь дахиж хэзээ ч нүүр тулахгүй байх магадлал нь бодитой юм.
Харин хүүхдүүд маань ирээдүйд, амьдралынхаа туршид эрсдэлтэй нүүр тулах болно. Гэхдээ харамсалтай нь тэдэнд эрсдэлийн ХИЧЭЭЛ орохгүй байна. Гэтэл эрсдэл (Risk - Риск) бол гарцаагүй юм.
Бид хүүхдүүдээ амжилттай, бүтээлтэй, аз жаргалтай хүн болоосой гэж хүсдэг. Харин амжилттай бизнесмэн, амжилттай инженер, шилдэг удирдагч болохын тулд заавал эрсдэлтэй нүүр тулах хэрэгтэй болно.
Жишээлбэл, компани байгуулж, түүнийг удирдах нь далайн шуурган дундуур завиа живүүлчхэлгүй жолоодохтой ижил. Харин амжилт гэж эрсдэлийг амжилттай даван туулсныг хэлдэг. Үүнийг эрсдэлийн ойлголттой, эрсдэлийн боловсролтой хүн л хийж чаддаг.
Монгол улсад 2020 оны 3-р улирлын байдлаар 0-12 насны 28,600 хүүхэд бэртэж гэмтэж эсвэл амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүүхдүүд эрсдэлд өртсөн байна. Энэ тоог олон улсын хөгжингүй орнуудтай харьцуулж үзвэл Монгол хүүхэд даруй 2 дахин их эрсдэлтэй орчинд амьдарч байна. Энэ аймшигтай их эрсдэлийг бууруулах нь төр засгийн үүрэг, эцэг эх та бидний үүрэг.
Бидний хүүхдүүд эрсдэлийг танидаг, мэддэг, тойрч гарч, удирдаж чаддаг боловсролтой байх ёстой. Өнөөгийн нийгэмд хүүхдийнхээ боловсролыг сургуульд найдаад хаяна гэдэг бол маш утга учиргүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Үүнд нь эцэг эх та бид анхаарах хэрэгтэй болоод байна.
Үхэл гарцаагүй гэдэгтэй адил эрсдэл гарцаагүй билээ. Бидэнд эрсдэлийн боловсрол үгүйлэгдэж байна.
Харин, Мандал Даатгал компанийн зүгээс хүүхдүүдэд зориулсан онлайн ЭРСДЭЛИЙН СУРГУУЛЬ нээсэн байна. Өдөрт ердөө 2 минутыг Эрсдэлийн сургуулийн онлайн хичээлд хамрагдахад зарцуулж, хүүхдээ эрсдэлийн боловсролтой болгох боломж та бидэнд байна.
Эдийн засагч Өлзийбаярын Ганзориг
Comments