top of page

Хүүхдийн тань амралтыг үр дүнтэй болгох 5 контент

Updated: Jun 9, 2022



Бүтэн арван сарын хугацаанд тасралтгүй суралцсан хүүхдүүддээ зуны амралтаа амжилттай угтсанд баяр хүргэе! Одоо ч хүүхдүүд маань зуныг зугаатай өнгөрөөж, амрах харин ч нэг эрхтэйдээ! Амралт ч гэсэн үр дүнтэй өнгөрөх нь зөв биш гэж үү? Бяцхан үрсийнхээ хичээлийн ядаргааг тайлахын сацуу мэдлэг болоод ур чадварыг нь хөгжилтэй, хөнгөн хэлбэрээр хөгжүүлэхэд тус болох видео контентуудыг танд танилцуулж байна.


Kids crafts

Kids crafts нь цаасан урлалаар дагнасан Youtube суваг юм. Цаасан урлал нь таны хүүхдийн гарын ур дүйг сайжруулаад зогсохгүй бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг зэрэг олон давуу талуудтай. Иймд, таны хүүхдэдээ заавал үзүүлэх сувгуудын нэг гэдэгт эргэлзэх хэрэггүй! Цаасан урлалын бүтээлүүдийг хэрхэн хийх дэлгэрэнгүй заавартай бичлэгээ хамтдаа үзээд, хийх нь таныг ч бас стресс, бухимдлаас ангижруулах тустай юм шүү.


Суваг руу ЭНД дарж зочилно уу.


English sing sing

Та бичлэг үзүүлээд л хүүхдүүдийнхээ англи хэлийг сайжруулмаар байна уу? “English sing sing” нь таны хүүхдийн энэ зун заавал үзэх Youtube сувгуудын нэг юм шүү. Энэхүү видео контент нь англи хэлний хамгийн энгийн үгс, үйл хөдлөл, харилцан яриа, сонсголонтой дуунуудын тусламжтай таны хүүхдийн чихийг нээж, үгийн баялгийг өдрөөс өдөрт нэмнэ.


Суваг руу ЭНД дарж зочилно уу.


Smile and learn

Ертөнцийг танихад туслах олон сонирхолтой сэдвээр бэлтгэгдсэн 2D animation нь хүүхдийн тань англи хэлний үгийн баялгийг тэлэх системчилсэн мэдлэгийг олгоно. Тоо, улс орны далбаа, хүний бие махбод, бичил организм, амьтан, огторгуй зэрэг маш өргөн сэдвийг хамрах бичлэгүүдийг хүүхэд тань шимтэн үзнэ гэдэгт итгэлтэй байна. Дээр нь нэмээд таны хүүхдийн үгсийн санг номын сан шиг арвин болгоно!


Суваг руу ЭНД дарж зочилно уу.


Little sports

Эмч мэргэжилтнүүд бага насны хүүхдийн хэвийн өсөлт хөгжлийг дэмжихийн тулд өдөрт нэг цагаас доошгүй хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. “Little sports” нь хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн дасгалын сонголтуудтай суваг юм. Тухайлбал, өндөр болгох, сунгалт сайжруулах, хөл гарын булчинг хөгжүүлэх, шаардлагатай бол жин хасах зэрэг дасгалуудаас сонгоод хүүхдийнхээ эрүүл мэнд, хөдөлгөөний эвслийг сайжруулаарай.


Суваг руу ЭНД дарж зочилно уу.


Гүүмби Жүүмби 2 Эрсдэлтэй танилцсан нь

“Гүүмби, Жүүмби 2 эрсдэлтэй танилцсан нь” видео контент нь 0-6 насны хүүхдүүд рүү чиглэсэн эрсдэлийн талаарх цогц ойлголтыг олгох Монголын анхны онлайн хичээл юм. Хүүхэд өөрт учирч болзошгүй аюултай нөхцөл байдлыг таних, ялгахад туслах, чухам яагаад тухайн эрсдэлээс зайлсхийх нь чухал талаар учир шалтгааныг хүүхдийн насны онцлогт тохируулан бүтээсэн гэдгээрээ онцлог. Бага насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдох есөн төрлийн эрсдэлийн талаарх цуврал хичээлээ үзэж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийгээрэй!


Хичээлүүдээ ЭНД дарж үзнэ үү.


Зуны амралтаа дурсамж дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй!


bottom of page