top of page

Хүүхдийн дархлаа дэмжих хүнс

Дархлаа сайн байх нь хүнийг эрүүл байлгахад тусалдаг. Харин зөв хүнс хэрэглэснээр дархлааг сайжруулахад нөлөөлөх хамгийн том хүчин зүйлийн нэг юм.


Тэгвэл ямар төрлийн хоол хүнсийг зөв хоол хүнс гэх вэ? Энэ нь биеийн энерги болон эрүүл байдлыг хадгалахад шаардлагатай тэжээлээр баялаг хоол хүнсийг хэлэх юм. Гэвч орчин үед хүүхэд багачууд тэрхүү амин дэм, витаминыг агуулах ногоо жимс, хүнс хүнсэн бүтээгдэхүүн хэрэглэх нь ховорджээ. Үүний оронд чипс, газтай ундаа, печень зэрэг биед ямар ч ашиггүй, гэдэс дүүргэх төдий амттан ихээхэн идэх болсон нь харамсалтай. Эцэг эхчүүдийн хувьд ч мөн хүүхдээ эрхлүүлж буй нэрийдлээр тэднийг буруу хоолны хэв маягт дасгаж байна. Ингэснээр их, бага хэмжээний сахар биед хуримтлагдаж, хэрэгтэй эрдэс бодис шим тэжээлийн дутагдалд орох нь хүүхдийн дархлааны хамгийн том дайсан болж буй.


Дархлаа гэж юу вэ?


Дархлаа гэдэг нь хүн бүрд байдаг бөгөөд хүний биеийг аливаа өвчнөөс хамгаалдаг хамгаалалтын систем юм. Харин тэрхүү дархлаа суларснаас үүдэн халдварт өвчинд өртөмхий болох шалтгаан болдог байна.


0-5 насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Тэгвэл тэжээллэг хоол хүнсээр тэнцвэртэй хооллох нь хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн хувьд ч чухал билээ. Энэ нь та болон таны хүүхдийн биеийг элдэв өвчинтэй тэмцэхэд тусалдаг гэсэн үг юм. Жишээ нь зөв хооллосноор зүрхний өвчин, таргалалт, чихрийн шижин, хорт хавдар зэрэг аюултай өвчнөөс хамгаалах хамгийн хүчтэй хамгаалалт болно гэдгийг олон жилийн судалгаагаар нотолсон. Түүгээр ч зогсохгүй коронавирусын халдвар, ханиад томууны өвчлөл зэрэгтэй тэмцэхэд тустай юм. Ингээд та бүхэнд хүүхдийн дархлаа дэмжих шалгарсан 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.












Эцэг эхчүүд та бүхэн дээрх хүнсийг өдөр тутамдаа тохирсон хэмжээгээр хэрэглэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, ханиад томуунаас хамгаалаарай.



bottom of page