top of page

Гар зургийн уралдаан - Мандал эрсдэлийн сургууль

Updated: Jan 18, 2023

Сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан 4-12 насны хүүхэд багачууддаа ээлжит гар зургийн уралдаанаа зарлаж байна. Уг уралдаан нь Мандал Эрсдэлийн сургуулийн зүгээс бэлтгэн гаргасан “Гүүмби Жүүмби хоёр эрсдэлтэй танилцсан нь” хичээлээс олж авсан мэдлэгээ бусад найзуудтайгаа хуваалцаж, хүүхэд бүрийг эрсдэлгүй, аюулгүй нийгэмд өсөхийг дэмжих зорилготой билээ.


Уралдааны насны ангилал:

· 4-6 нас

· 7-9 нас

· 10-12 нас


Сэдэв:

“Гүүмби Жүүмби хоёрыг эрсдэлээс аварсан нь”


Тавигдах шаардлага:

  • mandalschool.mn -> Хичээл -> Гүүмби Жүүмби хоёр (Season 1, Season 2) нийт 18 видео хичээлээс аль нэг эрсдэлийг сонгон авч, тухайн эрсдэлээс хэрхэн хамгаалж болох агуулгын хүрээнд A4 хэмжээтэй цаасан дээр зурсан байх.

  • Бүх төрлийн будгийн хэрэгслүүдийг ашиглаж болно.

Хугацаа: Бүтээлийг 2023.01.09 – 2023.01.26-ны дотор хүлээн авна.

Материал хүлээн авах суваг:

  1. Энэ дээр дарж бүртгүүлэн, материалаа илгээснээр уралдаанд оролцох боломжтой.

  2. Зургийн эх хувийг заавал шаардах бөгөөд 01/26-ны дотор СБД 1-р хороо Park Place Office 1 давхарт байрлах үйлчилгээний төвд хүлээн авна. Зургийн баруун доод буланд хүүхдийн овог нэр, нас, холбогдох утасны дугаарыг бичсэн байх шаардлагатай.

Шалгаруулалт:

Мэргэжлийн шүүгч болон зохион байгуулагчдын багаас бүрдэх бөгөөд шүүгчид зургийн агуулга, дүрслэл, уран сэтгэмж, тавигдсан шаардлага хангасан байдал зэргийг үнэлэн, бүтээлийг шалгаруулна.

Шагнал:

Тэргүүн байранд шалгарсан хүүхэд тус бүр Батламж, 100,000 төгрөгийн эрхийн бичиг, 1 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгийн хамгаалалт бүхий Хүүхдийн гэнэтийн ослын даатгал, Хувьцааны багцын эзэн болно.


4-6 насны ангилалд - 4 байр шалгаруулна.

7-9 насны ангилалд - 3 байр шалгаруулна.

10-12 насны ангилалд - 3 байр шалгаруулна.


Та эрхийн бичгээ дараах байгууллагуудаас сонгон авах боломжтой:

  • Brickhouse

  • Internom

  • Benetton


Бяцхан хүүхэд багачууддаа бүгдэд нь амжилт хүсье! 😍


3,834 views
bottom of page