Эцэг эх бүр хүүхдээ үргэлж эрүүл саруул, өвчин зовлонгүй, аз жаргалтай өсгөж хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэвч гэрийг хамгийн аюулгүй орчин хэмээн үзэж хараа хяналтаа бууруулдаг талтай.
Үүний зэрэгцээ ихэнх айл гэрийн дотор заслын зохион байгуулалт, тавилга цаг үеэ даган бага насны хүүхэд хүрч болохуйц хэмжээний өндөртэй болсон. Жишээлбэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон цахилгааны залгуур доогуур түвшинд, ил байрладаг болсон харагддаг. Энэ бол гадаах орчноос илүү хүүхдийг аюулд хүргэх маш том хүчин зүйл юм.
“Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-өөс гаргасан судалгаанаас авч үзвэл 2022 оны эхний хагас жилд манай улсын түлэгдэлтийн тоо хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 12.4 хувиар өсжээ. Түүнчлэн он гарсаар түлэгдэлтийн шалтгаант нас баралтын 20 тохиолдол бүртгэгдсэн байна.
Бага насны хүүхдүүд түлэгдэлтэнд өртөж байгаа шалтгаан юу вэ?
Хүүхэд ясли, цэцэрлэгийн орчинд биш гэр ахуйн орчинд түлэгдсэн тохиолдол хамгийн их ба 0-4 насны хүүхэд бол эцэг эхийн хараа хяналтанд байнга байх шаардлагатай нас юм. Учир нь эргэн тойрон дахь эд зүйлсээс юу болох, болохгүйг хараахан таньж мэдээгүй, аливаа эд зүйлд хүрч, амталж мэдрэх нь тэдний насныхны онцлог байдаг.
Харин 5-6 насны үед хүүхэд урьд өмнөхөөсөө илүү хөдөлгөөний өндөр идэвхтэй байна. Энэ үед тэдэнд өөрийн биед буй их хэмжээний энергийг гадагшлуулах хэрэгцээ бий болдог аж. Харин хөдөлгөөнийг хязгаарлах гэж оролдоход хүүхэд ууртай, дуулгаваргүй болох магадлалтай.
Тиймээс дийлэнх эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийн онцлогт тааруулан аюулгүй байх нөхцөлөөр нь хангадаггүйд байгаа юм.
Хүүхэд түлэгдэх эрсдэлд орсноор ямар үр дагавартай вэ?
Хүүхэд багачууд зовуурыг хамгийн дээд цэгт нь мэдэрдэг. Ингэснээр уйлж шаналах, түлэгдэлтээс үүдсэн шархнаасаа болж анги хамт олноосоо ичиж санаа зовох, өөртөө итгэлгүй болох зэрэгт хүрдэг.
Тэгвэл энэ төрлийн эрсдэлээс хамгаалахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?
Хүүхэд тань цахилгааны түлэгдэлтэнд өртсөн тохиолдолд хамгийн эхний авах арга хэмжээ юу вэ?
Хэдэн жилийн өмнө түлэгдсэн биен дээр саван, давс, сахар, эм түрхэх нь түгээмэл эмчилгээний арга байжээ. Харин одоо дур мэдэж тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй ба доорх арга хэмжээг авах нь зүйтэй.
Гүйдлийг биеэс салгаж, холдуулна
Резинэн бээлий өмсөж цахилгаан салгана
Цахилгаан гүйдлийг салгах боломжгүй бол цахилгаан дамжуулахгүй зүйлээр хүнээ холдуулна /мод/
Тайвшруулна
Яаралтай эмнэлэгт хүргэнэ
Ахуйн орчин дахь эрсдэл бага насны хүүхдүүдэд илүү түгээмэл тохиолдох боломжтой учраас ямагт цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газраас хол байрлуулж хайртай бяцхан үрсээ хамгаалж, тэднийг эрүүл, аюулгүй торних орчноор хангаарай.
Таны хайхрамжгүй орхисон 1 хором таны хүүхдийг насан туршийн эрсдэлд оруулах магадлалтай. Тийм учраас бага наснаас нь эхлэн эрсдэлийн талаар мэдлэгтэй болгох шаардлагатай. Хэрвээ та хүүхэддээ эрсдэлийн талаар хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа бол Мандал Эрсдэлийн Сургуулийн онлайн хичээлүүдийг үзүүлэхийг санал болгож байна.
Commentaires