Х.Хатанбаатарын онцлох зөвлөмж

Мандал эрсдэлийн сургууль нь үйл ажиллагааныхаа хүрээнд эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэндийн талаарх “Ирээдүй” цуврал вебинарыг явуулж эхэлсэн билээ. Манай дөрөв дахь дугаарын зочноор Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар оролцож “Бага насны хүүхдийн оюуны чадварыг хөгжүүлэх нь” сэдвээр ярилцлаа. Ингээд бид та бүхэнд Х. Хатанбаатар өгсөн онцлох зөвлөмжүүдийг хүргэж байна.


Дэлхийн хэмжээнд цар тахлын улмаас хүүхдүүд маань гэрээсээ хичээллээд аль хэдийн хоёр жилийг ардаа орхисон байна. Тодруулбал, нэгдүгээр ангид байсан хүүхэд маань одоо гурав дугаар ангид орж зарим нь уншиж, бичиж чадахгүй байгааг боловсролын салбарт байгаа хүний хувьд өдөр болгон мэдэрч байна. Иймд эцэг эхчүүд дан ганц сургууль цэцэрлэгт хүүхдийн боловсролыг даалгаад орхилгүй өөрсдөө бас оролцох хэрэгтэй юм.

Х.Хатанбаатар: “Миний хувьд маш олон хүүхдийг хүмүүжүүлээд өөрийн хүүхдүүддээ анхаарал хандуулах төдийлөн боломж олдоггүй байсан. Том хүүхэд мань 4 настай бага маань 2 настай байхад нь хүүхдүүдтэйгээ чанартай цагийг өрнүүлье гэж шийдсэн юм. Ингээд өдөр болгон янз бүрийн юм зааж цаашлаад өдөр сараар нь юу заахаа бодож төлөвлөдөг болсон. Миний бага охин Ивээл хоёр ой таван сартайдаа дэлхийн бүх улс орны далбааг цээжээр нэрлэж чаддаг болсон байсан.


Хэрхэн хүүхдийг хийж буй зүйлд нь төвлөрүүлэх вэ?

Хүүхэд олон тоглоомтой байх тусам тоглоом гэлтгүй бусад зүйлсэд ч төвлөрч өгөхгүй бахийг би анзаарсан. Жишээлбэл нэг тоглоомоо барьж аваад 2-3 минут тоглоод түүнээсээ амархан уйддаг. Ингээд би бага охиныхоо бүх тоглоомыг нууж ганцхан тоглоом авч өгсөн юм. Тэр нь 120 ширхэгтэй геометрийн дүрс бүхий модон тоглоом байсан юм.

Тухайн тоглоомыг том өрөөний голд байрлуулж тавьсан бөгөөд хүүхдээ ажиглаж эхэлсэн. Мэдээж хүүхэд мань тэр тоглоом дээр очиж тоглож үзээд урьдын адил 2-3 минут болоод уйдсан юм. Хүүхдийгээ яваад буцаж ирэхийн харж байгаад би өөрөө тэр тоглоомоор нь тоглож сууж харагдлаа хүүхэд маань ч гайхан хажууд ирэн машин болгон нэг дүрсийн түлхэж амаар дуу гарган суун. Энэ үед бие 3-5 дүрс нийлүүлэн дүрс үүсгэн түүндээ баярлан алгаа ташин өөртөө баяр хүргэж буй үйлдэл хийлээ. Мэдээж хүүхэд төд удалгүй уйдаад явна түрүүний үйлдлээ хүүхэд тоглоом -руу ойртох болгонд хийснээр 3 долоо хоногийн дараа хүүхэд маань тоглоомоо бүрэн дүүрэн ойлгож 120 ширхэг дүрсээр өөрөө ямар нэг зүйл хийсэн байсан. Дараа нь өөр тоглоом авч өгөхөд хүүхэд маань өөрөө тоглоомынхоо зааврыг харж өөрөө тоглож, төвлөрч хийдэг болсон байлаа.


Хүүхдийн сэтгэл зүй гэж юу вэ?


Хүүхдийн сэтгэл зүй аливаа зүйлсийг хүлээж авахдаа ямар нэгэн шахалт, дарамтад хүлээж авч чаддаггүй. Тиймээс “ҮГҮЙ” гэж хэлэх бүрт эсрэгээр нь хийх ч тохиолдол байдаг. Та бүхний мэдэж байгаагаар эцэг эхчүүд бид хоолоо ид, хичээлээ хий гэх үгсийг хүчлэн, чанга дуугаар хэлцгээдэг. Гэхдээ энэ ихэнхдээ бүтдэггүйг бид мэднэ.


Гэрийн даалгавар хийхэд юу болдгийг санаж байгаа байх. Эхлээд буруу бичлээ, буруу бодлоо гэж хүүхдүүдээ зэмлэнэ. Дараа нь урдуур нь орж алхам бүрийг нь зааварлаж хүүхдийн сэтгэл санаа, сэтгэл зүйг мохоодог. Эцэс сүүлд нь гэрийн даалгаврын өмнөөс нь хэлж бичүүлж, бодох сэтгэх бүхий л зүйлсийн үгүй хийдэг билээ.”


Та манай Mandal risk school FB группээс Хатанбаатарын хүүхдийн ой тогтоолтыг хэрхэн бага наснаас нь хөгжүүлэх, гадаад хэл хэрхэн сурах, аливаа зүйлсд хэрхэн хурдан суралцах ур чадвартай болох талаар олон сонирхолтой сэдвүүдийг хөндсөн вебинарийг хүлээж авч үзээрэй.

249 views0 comments