Алдарт философич Мишель де Монтень-ий бичсэн эссенээс орчуулж, сийрүүлснээ та бүхэнд хүргэж байна.
“...Эпикармус* хэлэхдээ ОЙЛГОСОН хүн л бүх зүйлсийг харж, сонсч чадна. ОЙЛГОЦТОЙ хүн л бүх ажлыг амжилттай хөтөлж, бүх зүйлсийг эмх цэгцэд нь оруулж чадна гэсэн юм. Багш сурагчдаасаа Цицерогийн** хэлсэн үгнүүд, ишлэлүүдийн талаар юу гэж бодож, дүгнэж байгааг нь асууж байна уу? Эсвэл зүгээр цээжилсэн эсэхийг нь шалгадаг уу?
#Багш нар мэдлэгийг бидний ой санамжруу чихэж, мэдлэгийг илэрхийлж байгаа үг үсэгнүүд нь өөрөө мэдлэг мэтээр аягалдаг. Цээжээр мэднэ гэдэг бол мэдлэг биш ээ. Энэ нь зүгээр л ой санамжид хадгалагдсан зүйлс.
#Дан ганц цээжлэлтэд суурилсан боловсролын систем буруу гэдгийг боловсрол судлаач нар түүхэн цаг үеийн турш хэлсээр ирсэн юм. Мэдлэг гэдэг бол ойлголт, ойлгоц болох ёстой болохоос биш хоосон цээжилсэн үг, өгүүлбэрүүд биш юм аа.
#Тэгэхээр Монголын боловсролын систем нь хүүхдүүд яг юуг, ямар хэмжээнд ойлгож гарч байна гэдгийг л шалгах ёстой болохоос биш хэр цээжилснийг шалгах нь үр дүнгүй билээ.
#Мөн Монтень цааш нь бичихдээ “...Сургалтын түгээмэл технологи бол хүүхдийн чихэнд яг л саванд ус хийж байгаа юм шиг үглэх замаар мэдээллийг дамжуулж, нөгөөх нь зөвхөн өмнө хэлсэн зүйлийг давтаж хэлэх замаар дүн авах юм. Би багш нарыг энэ аргачлалаа яаралтай өөрчлөх ёстой гэж бодож байна. Тэд тархи, оюун ухааныг чадавхид нь тултал ажиллуулах замаар л боловсруулах ёстой шүү дээ.
#Багш нар өөрсдийн сурагч нарыг өөрсдийн оюуны үнэлэмжээр сонголт хийх, үнэлж дүгнэх, ялгаж салгахад сургах ёстой. Багш нар санаачилгыг бүрэн гартаа аваад өөрсдөө тасралтгүй яриад байж болохгүй. Тэд сурагч нартаа боломж олгож тэднийг сонсох хэрэгтэй. Сократ шавь нараа эхэлж яриулаад дараа нь өөрөө ярьдаг байсан шүү дээ.
Зааж буй хүмүүсийн эрх сүр нь ихэнх тохиолдолд сурч буй хүмүүст саад гай л болдог...” гэж гайхамшигтай томьёолсон байдаг.
Эх сурвалж: * Epicharmus (НТО524-448), Грек философич ** Cicero (НТО106-43), Ромын улс төрч, хуульч, философич
Эдийн засагч Өлзийбаярын Ганзориг
Өөрийн бодлоо бичих хамгийн чухал чадвар, бичиж чадвал яриж чадна бусдад хүрч чадна.