top of page

Өсвөр насныхны зайлшгүй хамрагдах үзлэг, шинжилгээ

Updated: Jun 9, 2022

Өсвөр нас нь хүний амьдралын харьцангуй эрүүл үе байдаг. Гэвч хүүхдээс том хүн болох шилжилтийн үе тул эрчимтэй өсөлт хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хангах нь чухал ач холбогдолтой байна.

Охидын хувьд 10-12, хөвгүүдийн хувьд 12-14 нас нь бие махбодын хувьд өсөлт хамгийн эрчимтэй явагдах үе. Түүнчлэн бэлгийн бойжилт явагддагтай холбоотой хүүхдийн зан ааш, сэтгэл зүй, бие бялдарт их хэмжээний өөрчлөлт орж байдаг нь тэдэнд зовуурьтай мэдрэмж төрүүлэх тохиолдол цөөнгүй. Ихэнх өсвөр насны хүүхдүүд толгой, гэдэс, цээж өвдөж байна гэсэн зовууруудыг түлхүү хэлдэг. Энэ нь хий хоосон “шалтаг” биш юм.


Өсвөр үеийн эрүүл мэндийн нэг онцлог нь аливаа эмгэгээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлийг таньж, тэдгээрийг илрүүлэх, амьдралын зөв хэвшлүүдийг дадал болгоход оршино. Иймд бид өсвөр насныхны зайлшгүй хамрагдах үзлэг, шинжилгээ болоод тэдгээрийн ач холбогдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.






410 views

Comments


bottom of page