Сурагчдад Мандал Эрсдэлийн Сургуулиас бэлтгэн гаргаж буй “Гүүмби Жүүбми 2 эрсдэлтэй танилцан нь” онлайн хичээлээс олж авсан мэдлэгээ бататгах, сурсан зүйлсээ бусад хүүхдүүдтэй хуваалцахыг дэмжих зорилгоор “Эрсдэл миний нүдээр” гар зургийн уралдааныг зохион байгуулж байна.
![](https://static.wixstatic.com/media/77d92b_bfcf016a19c44572bf57477ab7769faa~mv2.png/v1/fill/w_980,h_515,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/77d92b_bfcf016a19c44572bf57477ab7769faa~mv2.png)
Уралдааны насны ангилал:
4-6 нас
7-9 нас
10-12 нас
Сэдэв:
Эрсдэл миний нүдээр
Тавигдах шаардлага:
Бүх төрлийн зураг, будгийн хэрэгслүүдийг ашиглаж болно.
Бүтээл бүр өгүүлэмжтэй байх ба агуулгаа оновчтой илэрхийлсэн байна.
Хугацаа: Бүтээлийг 2021 оны 2-р сарын 21-ны дотор хүлээн авна.
Материал хүлээн авах суваг:
Mandal Risk School пэйж хуудас уруу илгээх
Өөрийн фэйсбүүк дээр зургийг оруулан Mandal Risk School пэйж хуудсыг tag хийх
kids@mandal.mn цахим хуудсаар илгээх
Шалгаруулалт:
Зохион байгуулагчид болон Mongol Art Gallery-ийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчид зургийн агуулга, дүрслэл, уран сэтгэмж, тавигдсан шаардлага хангасан байдал зэргийг үнэлэн, бүтээлийг шалгаруулна.
Шагнал: Шагналын сан 2,000,000 төгрөг
Шагналын эрхийн бичгийг “Brick House” тоглоомын дэлгүүр, “Benetton Kids” дэлгүүр болон “Интерном” дэлгүүрийн эрхийг бичгээс сонгоно.
4-6 насны ангилал: 4 бүтээл - Батламж, 200,000 төгрөгийн эрхийн бичиг
7-9 насны ангилал: 3 бүтээл - Батламж, 200,000 төгрөгийн эрхийн бичиг
10-12 насны ангилал: 3 бүтээл - Батламж, 200,000 төгрөгийн эрхийн бичиг