top of page

Зуны улиралд хүүхдэдээ хэрхэн анхаарах ёстой вэ?

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг зүйлийн нэг бол яалтчгүй зуны амралт. Гэвч энэ цаг үед бид үр хүүхдийнхээ аюулгүй байдал болон хувь хүний хөгжил гэх мэт олон зүйлд өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай болдог билээ.


Тэгвэл хайртай үрстэйгээ энэ зуныг зугаатай өнгөрөөхөд эцэг эхчүүд бид юунд илүү анхаарал хандуулах шаарддлагатай вэ?


1. Хүүхдийнхээ арьсыг хамгаалах

Зуны улиралд хүүхэд наранд түлэгдэх, нарны шууд тусгалаас болж арьс хурдан гэмтэх, нарших гээд асуудлууд зөндөө гардаг.

Хэрхэн хамгаалах:

  • Гадаа гарах бүрт нь нарны тос түрхэж өгч байх нь хамгийн чухал. Учир нь нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд /зургаан сараас дээш насны бүх нас/ маш их шаардлагатай. Мөн хөнгөн хувцас, нарны малгай өмсүүлж, шүхэр ашиглаж сурахад хэвшүүлээрэй!

  • Нарны хэт ягаан хортой туяа өглөө 10 цагаас 14 цаг хүртэл хамгийн хүчтэй байдаг. Тиймээс эдгээр цагаар хүүхдийг гадаа тоглохыг багасгах нь наранд түлэгдэх эрсдэлийг бууруулна.


2. Ундаа биш “ус” өгч хайрлах

Зуны улиралд хүүхдэд хангалттай хэмжээний ус уулгаж, шингэнийг нь нөхөх шаардлагатай. Энэ нь зөвхөн наранд өдөржин тоглодог хүүхдүүдээс гадна гэртээ байдаг хүүхдүүдэд ч чухал.

  • Хүүхдэд бүхий л цаг үед буюу тоглохын өмнө ус сайн уулгах.

  • Хүний биеийн шингэн хийжүүлсэн ундаа, цай, жүүс биш зөвхөн ус ууснаар нөхөгддөг. Уснаас бусад нь шингэн алдалтыг улам дордуулж болзошгүй учраас дээрх зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.

  • 1-ээс доош насанд зөвхөн хөхний сүүгээр сайтар хооллох хэрэгтэй. Харин 1-ээс дээш насны хүүхдэд хамгийн сайн эх үүсвэр бол ус юм.

  • Тэгвэл хүүхдээ хангалттай хэмжээний шингэн авч байгаа эсэхийг шээснийх нь өнгөнөөс анзаарах боломжтой. Үүнд шаргал эсвэл бараан бус цайвар шар өнгөтэй байх нь хэвийн юм.


3. Машинд орхихоос болгоомжлох

Судлаачдын үзэж буйгаар унтаж буй хүүхдээ машиныхаа арын суудалд мартсан, удаан орхих тохиолдлууд их байдаг. Улмаар хүүхэд халуун машинд агааргүйтэж нас барах тохиолдол их гардаг байна. Тиймээс ямар ч шалтгаанаар хүүхдээ машинд бүү орхиорой!

4. Аюулгүй дугуй унах

Хүүхдүүд найз нөхөдтэйгээ тоглох, дугуй унах үед дугуйны аюулгүй байдлыг хангах, тухайлбал дугуйны малгай өмсөж байгаа эсэхийг шалгаарай.

Мөн насанд хүрэгчид бид ч өөрсдийн хамгаалах хэрэгслийг үргэлж өмсөж мөрдвөл хүүхдүүдэд сайн үлгэр дуурайлал болж чадна гэдгийг санаарай.

5. Усны аюулгүй байдлыг хангах

"Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академиас" мэдээлснээр АНУ-д 1-4 насны хүүхдүүдийн живэхээс үүдэлтэй гэмтэл бэрэлт, нас баралтын гол шалтгаан болж байна. Тиймээс ялангуяа хөдөө гадаа их явдаг энэ цаг үеэр хүүхдэд зориулсан аврах хантаазыг усанд заавал өмсүүлж, усан сэлэлтийн хичээл, зүрхний дасгал хийх зэрэг аюулгүй байдлын зөвлөмж зэргийг сайтар өгөх нь зүйтэй.


Мөн бага насны хүүхдүүд усан сан эсвэл бусад усны эргэн тойронд байхдаа асран хамгаалагчаасаа нэг гарны зайд байх ёстой гэдгийг санаарай.

7. Амьтанд хазуулахаас сэргийлэх

Дулааны улиралд бяцхан үрсээс тань гадна нүдэнд харагдах, харагдахгүй олон мөлхөгч амьтад байгаа гэдгийг бүү мартаарай!


Тиймээс бяцхан үрсээ гадаа гарч тоглох, ууланд алхах үед нь заавал шавьж үргээгч цацлага, тос хэрэглээрэй. /Хүүхдийн анагаах ухааны академиас өгсөн зөвлөгөөгөөр хоёр сартайгаас дээш насны хүүхдэд шавьж үргээх бодис дахь DEET-ийн концентрацийг 30% -иас ихгүй байлгахыг анхааруулдаг./

Гол ус болон усан оргилуурын дэргэд удаан зогсохоос болгоомжил. Устай ойролцоо газар шумуулын үржлийн газар болж чадна."

Хачигнаас сэрэмжил. 5-р сараас 10-р сар хүртэл хачгийн улирал тул хачигнаас хэрхэн биеэ хамгаалах болон хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдлэгээ дээшлүүлж, хүүхдүүдийнхээ арьсанд нэвчиж болох олон хортон шавьжнаас сэрэмжтэй байгаарай.

8. Тоглоомын талбайг зөв сонгох

Зөв тоглоомын талбайг олоорой. "Хүүхдүүдийнхээ нас, хэмжээ, чадварт тохирсон тоног төхөөрөмжтэй талбайг сонгож тоглуулах нь зүйтэй. Үүнд зориулалтын резинэн зөөлөвчтэй шалтай байх ёстой бөгөөд цэмэнт, шороо, өвсөн гадаргуу дээр хүүхэд унахад гэмтэж бэртэх том эрсэлтэй юм.


Эцэг эхчүүд та бүхэн хайртай бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг хангаж, зуныг сайхан өнгөрүүлээрэй!


Хүүхдийн тань насанд тохирох эрсдэлийн тухай хичээл үзэх бол:



51 views
bottom of page