top of page

Сүнсний баярт зориулсан хүүхдийн амархан хийж болох 10 хувцас



Анх энэ баярыг хуучны Ирланд үндэстнүүд тэмдэглэж иржээ. 10 сарын 31-ний өдрийн яг нар жаргах үеэс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнс цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна. Мөн тэр өдөр баг костюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдалдаг байсных гэнэ. Энэ өдрийг эртний Ромд хүртэл том фестиваль болгон тэмдэглэсээр ирсэн. Одоо энэ баярыг ихэнх Христийн шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ирланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм. Мөн дэлхийн олон орон, тэр дундаа Англи улс болон Хятад улс хүртэл энэ баярыг сүүлийн жилүүдэд сүр дуулиантай тэмдэглэдэг болсон байна.

1. Дракула

Хэрэгтэй зүйлс: Хар өнгийн шүхэр, хар хувцас, хайч, наалдамхай тууз, картон, хар цаас

Хувцас: Шүхрээс даавууг салган үүнд бүх утсыг хайчилж, металл хэсгүүдийг гаргаж аваад төв хоолойг тойруулан хайчилж ав. даавууг хагасаар нь хайчилж ав. Дараа нь хэсэг бүрийг дахин хагасаар нугалж, хар өнгийн хувцастайгаа наалдамхай тууз ашиглан наа.

Чих: Хатуу материалтай цаас, картон гурвалжлан хайчилж үсний туузад наагаад л болоо.

2. Борооны үүл

Хэрэгтэй зүйлс: Усны цув, шүхэр, хөвөн(Ижил төстэй материал байж болно), цавуу,тууз, өнгийн цаас.

Шүхрийг далдлан хөвөнгөө халуун цавуугаар наана. Цэнхэр цаасаа дусал нулимсны хэлбэртэй болгон хайчилж, нимгэн туузан дээр нааж, үүлнийхээ доод талд наана.


3.Уралдааны зам

Хэрэгтэй зүйлс: Тоглоом нь машин, хар хүрэм, цавуу, өнгийн цаас, урт савах

Тоглоом нь машинаа хар хүрэмдээ тууш хэлбэрээр халуун цавуу ашиглан наана. Шар өнгийн тууз нэмэн наа.

Туг: Цагаан өнгийн хатуу эсгий дээр дөрвөлжин хар эсгийг нааж дараа нь урт савхаа наана.

4. Лего хүн

Хэрэгтэй зүйлс: Ямар өнгийн лего хүн болохыг хувцасны сонголтоос хамаарч шийдээрэй,Картон цаас, өндөгний аяга,

Сонгосон өнгөөрөө том картон цаасыг будна. Дараа нь өндөгний аяга наана.

Картоны дээд хэсэгт тохирох тууз нааж, хүзүүний ар талд нум уя.


5. Яөтгөрийн хувцас

Хэрэгтэй зүйлс: Хар хувцас, улаан юупк, тугалган цаас, хар эсгий, тууз, зүү утас, нүүрний будаг

Тугалган цаасыг хоёр эвэр болгон хэлбэржүүлнэ. Тугалган цаасны эргэн тойронд хар эсгий ороож, нааж, эврийг нь туузан дээр наа. Сүүлийг хийхийн тулд эсгий хэсгээс хоёр сум хайчилж тэдгээрийн хооронд тууз нааж хувцасных нь ард талд сүүлийг нь гараараа оё.

6. Шоо хүн

Хэрэгтэй зүйлс: Том дөрвөлжин картон хайрцаг, хайч, цагаан цаас, цавуу, хар өнгийн цаас

Толгой, хөл, гарын хэсгийг хайчлах цоолно. Цагаан цаасаа бөөрөнхий хэлбэртэй хайчлан картон цаасандаа наана.

7.Миме костюм

Хэрэгтэй зүйлс: улаан, хар, цагаан аль нэг өнгийн ороолт уя. Цагаан бээлий, цагаан нүүрний будаг,судалтай цамц, хар өмд

8. Циркийн хүчтэн

Урт картон цаасан хоолойг хар туузаар боож өгнө. Хоёр хар бөмбөлөг хийлж, тус бүр дээр 100 гэж туузаар наагаарай. Бөмбөлгийг уян утас ашиглан цаасан хоолойд холбоно. Сахлыг нүүр будгийн харандаа ашиглана будна.

9.Гүнжий хувцас

Хэрэгтэй зүйлс: картон цаас, ягаан өнгийн цаас, цавуу, улаан, ягаан тууз, урт савх

картон нь цаасаа нэг талаас нь тойрог хэлбэрээр эргүүлэн малгай болгон. Малгайгаа ягаан цаасаар бүрэн.

10. черритэй аяган кейкc

Хэрэгтэй зүйлс: босоо чийдэнгийн металл, орны даавуу, өнгийн цаас, улаан өнгий шаар

Чийдэнгийн металлаа эргүүлэн туузаар хүзүүнээс уяна. Дараа нь цагаан алчуураа биеээр нь ороож олон өнгийн цаасаа хэсэг хэсэгт нь наа.



266 views

Recent Posts

See All
bottom of page