top of page

Шалгалтаа өгөөд батламжаа аваарай

Updated: Feb 27

Мандал Эрсдэлийн Сургуулийн 4-12 насны хүүхдүүдэд зориулсан "Гүүмби Жүүмби хоёр эрсдэлтэй танилцсан нь" 9 цуврал видео хичээлдээ бүрэн хамрагдаж, гэрийн даалгавруудаа алгасалгүй хийсэн бүх хүүхдүүддээ баяр хүргэе!

Сургуульд сурч байгаа юм чинь мэдлэгээ шалгуулаад, батламжаа авах нь зүйн хэрэг. Тиймээс, хүүхдүүдийн хичээлээс олж авсан мэдлэгийг шалгах хялбар тест бөглөөд онлайн батламжаа хүлээж аваарай.


Шалгалтаа хэрхэн өгөх вэ?

  1. Хичээлээ үзсэн бол хариулахад хялбар 9 асуулт бүхий тестийг дараах холбоосоор орж бөглөнө → https://forms.gle/y9cFpkRhNFHj8jWK6

  2. Нийт 7 асуултанд зөв хариулсан тохиолдолд шалгалтанд тэнцсэнд тооцно.

  3. Тэнцээгүй тохиолдолд шалгалтыг дахин өгөх, буруу хариулсан хариултуудаа харах боломжтой.

  4. Тэнцсэн тохиолдолд ажлын 8 цагт багтаан бүртгүүлсэн имэйл хаягаар онлайн БАТЛАМЖ хүргэгдэх болно.


Мандал Эрсдэлийн Сургуулийн бүх сурагчдадаа амжилт хүсье!

7,265 views

Recent Posts

See All
bottom of page