top of page

Гүүмби Жүүмби хүүхдийн даатгал

Эх орны гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс маань бидний хамгийн ихээр нандигнан хайрлаж, нүдний цөцгий мэт хамгаалж байх ёстой эрдэнэ билээ. Бид тэдэндээ энх тунх, элдэв аюулгүй өсөж торних орчин, хөгжиж боловсрох, ур чадвараа хөгжүүлэх боломж, эрүүл саруул байх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээдэг. Гэхдээ цаг хугацаа, орчин нөхцөлөөс үл хамааран бидний удирдаж чадахгүй олон эрсдэл тэднийг тойрон хүрээлсээр...

381 жилийн түүхтэй нийслэлд маань “хүүхдэд ээлгүй хот” гэдгээрээ дэлхийд танигдах нь холгүй их хэмжээний осол, эндэгдэл гарч байгаа нь харамсалтай. Аюулгүй тоглох байтугай алхах газар цөөн болсон энэ “эрсдэлтэй” хот маань харин хүүхдүүдийн нүдэнд ямар харагддаг бол? Хорвоогийн хар бараан болгоныг гэнэн нүдээрээ гэрэлтүүлж хардаг тэдний мэлмийд Улаанбаатар маань адал явдлаар дүүрэн вант улс шиг л байдаг байх. Тийм ч учраас тэд маань эрсдэлийг үл ажран тоглодог, адал явдал эрэлхийлдэг. Харин заримдаа гэнэт томоогүй зангийнхаа золиос болдог.


Хаа сайгүй аюул отох мэт эрсдэлтэй орчноос үрсээ бид өндгөө дарж байгаа шувуу шиг тусгаарлаж хамгаалах нь тогтвортой шийдэл байж чадахгүй. Харин хамтдаа эрсдэлгүй ирээдүйн төлөө нэгдэж, хүүхдүүддээ эрсдэлийн боловсрол олгоё. Нэгэнт эрсдэл тохиолдсон үед түүнийг хохирол багатай давж гарах шийдлийг эрэлхийлье.

Мандал Эрсдэлийн Сургууль болон Мандал Даатгал ХК-с бяцхан үрсдээ зориулан эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгож байгааг дуулгахад таатай байна.


Эрсдэлийн боловсролыг онлайнаар


Мандал Эрсдэлийн Сургууль нь эрсдэлд хамгийн их өртдөг 4-12 насны хүүхдүүдэд зориулсан эрсдэлийн боловсрол олгох онлайн хичээлийг нэвтрүүлээд хагас жилийг өнгөрөөж байна. Энэ хугацаанд 10,000 гаруй хүүхэд багачууд уг сургуулийн сурагч болж, 1,000 гаруй хүүхэд эхний күрсээ амжилттай дуусган Батламжаа гардан аваад байна. Та ч гэсэн хүүхдээ уг сургуульд хамруулж, эрсдэлийг таньдаг, мэддэг, тойрч гардаг боловсролтой болгож чадна. Учир нь Мандал Эрсдэлийн Сургууль хүүхэд бүрд нээлттэй бас үнэ төлбөргүй.


Та ердөө https://www.mandalschool.mn вэбсайтад бүртгүүлээд, хичээлүүддээ хамрагдах боломжтой.


Гүүмби Жүүмби хүүхдийн даатгал


“Гүүмби Жүүмби” хүүхдийн даатгал нь гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлыг нөхөн төлөхөөс гадна, суга таяг, тэргэнцэр гэх мэт эрүүл мэндийн туслах хэрэгслүүдийн зардлыг төлдөг. Түүнчлэн, аав ээж, асран хамгаалагчийнх нь аль нэг нь ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан эсвэл амь эрсдсэн тохиолдолд нэг удаагийн боловсролын тэтгэмж олгодог зэрэг онцлогтой.

Даатгалын хамгаалалт нь 3 сая, 5 сая, 10 сая гэсэн сонголтуудтай бөгөөд ердөө 30,000 төгрөгөөр бүтэн жилийн хамгаалалт авах боломжтой.

Мөн даатгуулсан хүүхэд бүрд “Гүүмби Жүүмби эрсдэлтэй танилцсан нь” танин мэдэхүйн хөгжөөнт ХХL хэмжээтэй буддаг постер, 24 өнгийн харандаа зэргийг бэлэглэх болно.


Хэрхэн даатгуулах вэ?


Та дараах зааврын дагуу ердөө 2 минутанд даатгалаа аваарай.


338 views
bottom of page